Увс аймгийн Улаангом сумын I багийн хоёр айлын таван үхэр боом өвчнөөр үхсэн байна. Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж тодорхойгүй хугацаагаар хорио тогтоолоо. Түүнчлэн 2000 малыг вакцинжуулах ажлыг эхлүүлээд байгаа ажээ.