Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлж байна
2014/04/10
Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9011 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 775, 102 дугаарт 4689, 103 дугаарт 3547 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 631, зам тээврийн зөрчил 321, гал түймэр, аврах ажиллагааны 12, гэмт хэрэг, зөрчлийн 1716 бодит дуудлага хүлээн авч холбогдох байгууллагынхан ажиллажээ.
Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүддээ эцэг эхчүүд анхаарал халамж тавих хэрэгтэйг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ. Учир нь хүүхдүүд урин дулааны улиралд гадаа гарч тоглох нь ихэсдэг. Тоглож байгаад зам руу гүйж орох, улмаар авто машины осолд өртөх, ямар нэгэн хэрэгт холбогдох эрсдэлтэй учраас анхаарал халамжтай байхыг нийт эцэг, эхчүүдэд анхааруулж байна.