Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг "Авлигатай тэмцэх газар"-аас шалгаж эхэллээ. Тодруулбал, “Цэвэр агаар” сангийн Ерөнхий нягтлан бодогч М.Хуланд шүүхээс 7 жилийн ял оногдуулж, 4,5 тэрбум төгрөгийн торгууль оноосон билээ. Харин түүний төрсөн ах М.Цолмон хэргийн талаарх зарим нэг нотлох баримтыг дэлгэлээ. Түүний хэлж буйгаар Сангийн яамны Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн Алтанхуягын Саранзаяа гэх эмэгтэй энэхүү хэрэгт холбоотой бөгөөд шүүх хурал дээр түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин гэдгийг нь мэдсэн хэмээн хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд зарласан юм.

Дээрх хэрэгт холбогдуулан төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтарч, хууль зөрчин, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлтэй шалгаж байгаа аж. Түүнчлэн А.Саранзаяа нь "Цэвэр агаар сан"-гийн төслийн мөнгөнөөс хувьдаа завшсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж эхэлсэн байна.

Х.Даваа