Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж байна
2020/06/22
УИХ-ын гишүүн, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Улмаар барьцааны 10 тэрбум төгрөгөө байршуулаагүй гэх шалтгаанаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.