Шүлхийн өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ
2014/04/10
Шүлхий өвчний голомттой 3 аймгийн 13 сумын нийт 3454 толгой малыг /Сүхбаатар аймаг 2291, Хэнтий 405, Дорноговь аймагт 758 мал/ зориудын устгалд оруулсан. 2014 оны 03 дугаар сардын 26-ний өдрөөс хойш шинээр нэмж өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн 110 дугаар тогтоолоор дээрх аймгуудад тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлаад байна.
Шүлхий өвчинтэй тэмцэх стратегийн дагуу голомтын болон сэжигтэй, хамгаалалтын бүсийн мал сүргийг дархлаажуулах зорилгоор эхний ээлжийн вакцинжуулалтад 1,9 сая толгой мал хамрагдаж 106.6 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн байна. Давтан тарилгын вакцинжуулалт Төв аймгаас бусад аймаг, нийслэлд 100 хувьтай хэрэгжиж дууссан байна.