Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” энэ долоо хоногт цагийн ажилд 42 залуу, байнгын ажилд 11 залууг зуучилсан байна.

Урин дулааны улирал эхэлж бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа энэ үед залуучууд ажил олдохгүй байна гэж гомдоллодог цаг нэгэнт ард хоцорч ажилгүйдэлд баяртай гэж хэлэх цаг нь иржээ. Яг одоогоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж дээр 69 цагийн ажлын байр нээлттэй байгаа бөгөөд залуучууд хүссэн мэдээлэл болон бүртгүүлэхийг хүсвэл www.myjob.mn хаягаар орж цагийн болон байнгын ажлын байрны бүхий л мэдээллийг авах боломжтойг дуулгая. Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж өнгөрсөн долоо хоногт орон нутаг дахь бригадаар бүтээн байгуулалтад оролцох залуусын бүртгэлийг гаргасан юм. Урьдчилсан тоогоор 245 суманд 16517 залуучууд ажилгүй байгаа бөгөөд 163 бригад гарсан, бүтээн байгуулалтад гар бие оролцоход бэлэн болсон юм байна.