ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Зургаадугаар сарынг 28-нд гурван лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургаадугаар сарын 10-д Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрлээ. Тухайн иргэнээс зургаадугаар сарын 10-нд эхний, 22-нд хоёр дахь, өчигдөр гурав дахь шинжилгээг хийхэд вирус илэрсэн байна. Тус онгоцоор ирсэн 10 хүнээс халдвар илэрсэн бөгөөд энэ удаагийнх 19 хоногийн дараа илэрч байна" гэв.