Ээжийг нь  хардаж, төрсөн хоёр үрээ хазаж тамалсан  хэрэг өнгөрсөн сард гарсан билээ.  Энэ хэргийн улмаас хоёр настай Д охин ээжийн хамт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Анх охин сэтгэл санааны гүн хямралд орж ээжээсээ алхам ч холдохгүй байсан бол  өнөөдөр байдал харьцангуй сайжирч байгаа гэнэ.  Харин  найман настай   Д.Т-ийн хувьд  хазуулсны улмаас  хумс нь бүхэлдээ унаж, зовиуртай байгаа ажээ.  Тиймээс  хохирогч хүүхдүүдийг  төр хамгаалалтандаа аваад байгаа юм  байна.

Хүүхдүүдээ  тамлан зовоосон  хэрэгт сэжиглэгдээд байгаа иргэн Д нь өдгөө саатуулагдсан хэвээр байгаа.  Тэрбээр    эхнэртэйгээ 13 жил амьдарч байгаа бөгөөд байнга хардаж, зоддог байсан ажээ.  Сэжигтэн Д анхны мэдүүлэгээ өгөөд байгаа бөгөөд хүүхдүүдээ хазсан хэргийг  өөрөө бус харин эхнэр нь үйлдсэн хэмээн  мэлзэж байгаан, мөн   хүүхдүүдийн ээжийн талаар  сөрөг мэдээллийг  нийгэмд тараахыг  завдаж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.  

Харин хүүхдүүдийн ээж энэ талаар:  “Тийм яриа гарсан байхыг үгүйсгэхгүй.  Гэхдээ бодит байдлыг  би өмнө нь таньд ярилцлага өгөхдөө хэлж байсан. Өнөөдөр  би ийм хов жив хөөцөлдөх бус хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсрол, ирээдүйд л анхаарал хандуулж байна.  Бидэнд сэтгэлийн дэм өгч тусалж байгаа бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.” гэсэн юм.

А.Баярмаа