Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй
2020/07/04
2020 оны долдугаар сарын 3-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 557 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал,
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 428 хүнд хийсэн эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.
- Мөн 14 хүний давтан шинжилгээ
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
- ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 11 хүнийн шинжилгээнд мөн коронавирусийн халдвар илрээгүй буюу сөрөг гарсан.
- Тандалтын зорилгоор УНТЭ, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон Баян-Өлгий аймгаас тус бүр нэг буюу нийт гурван сорьц авч шинжлэхэд вирусийн халдвар илрээгүй.
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч болон Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд, ачаа тээврийн жолооч нараас коронавирусийн халдвар илрээгүй" гэв.
Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү мэдээлэв.
Тэдний гурав нь ачаа тээврийн жолооч бөгөөд хоёр нь Беларусь, нэг нь Орос улсын иргэн юм. Тэд 15 хоног эмчлүүлснээр бүрэн эдгэрчээ.
Мөн Нур-Султанаас ирсэн 54 настай эмэгтэй 22 хоног эмчлүүлэн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжиж байгаа аж.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 220 байгаагаас 183-ыг эмчлэн эдгээгээд байна. Одоогоор 37 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд
- 31 нь хөнгөн
- хүндэвтэр 6 хүн байгаа юм.
Тусгаарлах байранд ажиглалтад байсан нэг жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчран амаржуулжээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тусгаарлалтад байсан эмэгтэйг ХӨСҮТ-д авчран төрүүллээ. Өнөөдөр өглөө 5 цагт ХӨСҮТ-д хүү төрлөө" гэв.
Зочин · 2020/07/04