Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ
2020/07/06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарлажээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нарын асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Чуулганаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо 15:00 цагт хуралдахаар товлолоо. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үргэлжлүүлээд чуулган хуралдах юм.
matilda · 2020/07/06