Шинэ Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэй байна
2020/07/06
Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхэллээ. Шинэ Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэй байх аж.
Засгийн газар нь:
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам
-Батлан хамгаалах яам
-Гадаад харилцааны яам
-Сангийн яам
-Хууль зүй, дотоод хэргийн яам
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
-Барилга, хот байгуулалтын яам
-Боловсрол, шинжлэх ухааны яам
-Зам, тээврийн хөгжлийн яам
-Соёлын яам
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
-Эрчим хүчний яам
-Эрүүл мэндийн яам гэсэн Чиглэлийн; нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 гишүүнтэй байхаар төслийг боловсруулжээ.
Хэнчби · 2020/07/06
Спорт аль яаманд хамаарах юм бол доо
matilda · 2020/07/06