У.Хүрэлсүх Соёлын сайдаар мэргэжлийн хүнийг томилж байна
2020/07/07
УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан МАН яг одоо Засгийн газрын гишүүд хэн байх эсэхийг хэлэлцэж байна. МАН-ын УЗ-ийн хурлаар
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам- Д.Сарангэрэл
- Батлан хамгаалах яам- Г.Сайханбаяр
- Барилга, хот байгуулалтын яам- Б.Мөнхбаатар
- БСШУЯ- Л.Цэдэвсүрэн
- Гадаад харилцааны яам - Н.Энхтайван
- Зам тээвэр, хөгжлийн яам - Л.Халтар
- Эрчим хүчний яам- Н.Тавинбэх,
- Сангийн яам - Ч.Хүрэлбаатар,
- ХХААХҮ-ийн яам З.Мэндсайхан,
- Соёлын яам- С.Чулуун,
- Эрүүл мэндийн яам- Б.Цогтбаатар,
- Хууль зүй, дотоод хэргийн яам - Х.Нямбаатар,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам - А.Ариунзаяа
- ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
- Шадар сайдаар Я.Содбаатар нарг тус тус томилохоор болсон.
Өмнөх засгийн газрын үед БСШУЯ өдгөө Боловсрол, шинжлэх ухаан яам, Соёлын яам болж салж байгаа. Шинээр байгуулагдаж байгаа яамыг ШУА-ийн захирал, академич, доктор С.Чулуун тэргүүлэх юм.
С.Чулуун нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнг чадварлагаар удираж байсан, түүхч, судлаач, Монгол улсын соёлын өвийг хайрлан хамгаалах үйлсэд гар бие хүчин зүгэж байгаа энэ цагийн түүчээ болсон эрдэмтэн юм байна.
Түүний хувьд Монгол Улсын Их сургуулийг Магистраар төгсч, ОХУ-ын МПГУ-д доктор (Ph.D)-ын зэргээ хамгаалсан. 1999 оноос ШУА-ын Түүхийн хүрээлэнд судлаач, 2005-2010 онд МУИС-д багш, 2010 оноос ШУА-ийн Түүх, 2015 оноос Түүх, Археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 2014 оноос Монголын түүхчдийн холбооны гүйцэтгэх захирал, 2016 онд Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг тус тус хавсран гүйцэтгэж буй. 2008 онд Кембрижд Их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны төвд 3 сар зочин судлаач, 2012-2013 онд Японы Осака хот дахь Угсаатны Үндэсний музей (MINPAKU) зочин профессор, 2014 онд Япон улсын Сендай хот дахь Тохоку Их сургуульд зочин профессор, 2015 онд БНХАУ-ын Төвийн Үндэсний Их сургууль, Унгарын ШУА-ийн Угсаатан, Хүн судлалын хүрээлэнд зочин профессороор ажилласан ажлын мэргэшсэн боловсон хүчин юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын соёлын өв, дурсгал, түүх, уламжлал, урлагийн олон салбарт анхаарч ийнхүү тусдаа яам байгуулж, сайдаар нь мэргэшсэн боловсон хүчинг томилж байгаад соёлын салбарынхан талархалтай хандаж байгаа аж.
irgennn · 2020/07/08
shadar saidiig demjij bna. omno ni uls tor eh orniihoo toloo zvtgej baisnaas ilvv ihiig hiij bvteegeerei amjilt hvsiy
comment1 · 2020/07/08
Mongol eh ornii huwi zaya uls tord barij baigaa erhem said tvsheedvvdees hamaarna. Ene chuhal alba, erh ymband ashig sonirhlooroo ogoorogch bus, ard tvmnii ireedvid ers oorchlolt sergen mandalt hiih hiij chadah hvmvvsiig tawih zvitei. Minii huwid sudalsnaar Fizikch, injener mergejiltei, magistr mergejlee Singapore-iin SSTC institute-d deeshlvvlsen. vildwer hudaldaanii saidiin zowloh, ded saidaar ajillaj baisan. Mon zam teewriin alban tushaald tomilogdoj bsan Y.Sodbaatar shadar said bOLSON NI ZOW
comment1 · 2020/07/08
yamduuddaa zow hvniig ni olj tomiloh l heregtei baigaa ym daa. Mergejil neg, turshlagatai sanaachlagatai. Minii huwid bol uul uurhai hvnd vildweriin ymanii saidad Y.Sodbaatriig tawiasai gej hvsej baina. bogino hugatsaand said baihdaa vr dvntei chuhal ajluudiig sanaachilsan shvv dee. Niseh buudal, hurdnii shine zam, agaariin teewriin liberalchlal geh met...
Глобал · 2020/07/08
УИХ гишүүн асан Содбаатар шадар сайдын суудалд томилогдох бүрэн эрхтэй 20 гаруй жил тасралтгүй шинэ2 ажил үйлсийг хэрэгжүүлсээр ирсэн 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн2018 оноос ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллах бөгөөд зүгээр суугаагүй үргэлж хөдөлмөрлөж байсан юм
Ain medehgui · 2020/07/07
Soyoliin said busad salbaraa her medeh bol hetsuu dee
Talin huu · 2020/07/07
Shadar saidiin tomilgoo zuv boljee, Sodbaatar said Hurelsuh saidad tushig bolj chadna shu