Томилгоонд анхаарсан анхдугаар чуулган өндөрлөв...
2020/07/10
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд бий болсон УИХ-ын гишүүд тангараг өргөж, засгийн газрын гишүүн, сайд нараа томилоод, байнгын хороогоо эмхлээд хаалтаа хийв. МАН-ын дараагийн ээлжийнхэн хоолондоо орж, бялуугаа бараг тэгш хувааж чуулганыг өндөрлөв.
Уг нь анхдугаар чуулганаар төсвийн тодотголоос эхлээд олон чухал асуудал байсан ч хэлэлцсэнгүй. УИХ-ын гишүүд найр наадамдаа сэтгэл шулуудан тал тал тийшээ тарж бутраад байна.
Өнөөдрийн байдлаар улсын төсөв 1.2 их наядын алдагдалтай байгаа. Энэ нь төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа илтгэж байна. Цар тахлын улмаас тооцоолоогүй зарлага ихэсч, улсын олох ёстой байсан орлогууд хэдэн зуун сая төгрөгөөр тасарч байгаа болохоор арга ч үгүй биз...
Эдийн засаг нь элгээрээ хэвтсэн энэ чухал цаг үед төсвийн тодотголыг намрын чуулганаар хэлэлцэх болж байх шиг байна.
МАН мэдрэмжтэй бөгөөд найр наадмаа аминд халгүйхэн шиг дуусгах юм бол УИХ-ын намрын чуулганаас өмнө наймдугаар сарын эхээр ээлжит бус чуулган хуралдуулж, 2020 оны төсөвт тодотгол хийх, улс орны өмнө тулсан асуудлыг хэлэлцэх болно.
vnenii hooloi · 2020/07/11
shadar saiidad ajliin ondor amjilt hvsey. vvregt ajlaa deed hamjeend hiij uls eh oron ard tvmniihee erh ashgiin toloo ajillaarai gej hvsey baina. olon jil tord ajillasan turshlagatai parlamentch tanaar ene zasgiin gazar hvchee negtgej hogjild hvreh baih gej bodoj baina. amjilt hvsey
Иргэнн · 2020/07/10
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах нь үнэхээр зөв шийдвэр шүү. Ямар ч байсан гадаадад байгаа иргэдээ аваад ирсэн байхад л тэгээд бараг нээх гэж яараад хэрэггүй болвуу
зочны индэр · 2020/07/10
Шинэ засгийн газар чадварлаг баг хамт олонтой болсонд эргэлзэх юм алга байна.Шадар сайдаас эхлүүлээд үнэхээр туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлсэнд баяртай байна.Ажлын амжилт хүсье
123zochin · 2020/07/10
Шинэ засгийн газар олон асуудлуудыг шийдэх томоохон үүрэг хүлээсэн сайн ажиллах байх. Goodluck
Нэргүй · 2020/07/10
. Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа бүрдүүлж чаджээ. Багийн ахмад хэр байхаас улбаалж багийн амжилт харагдана. Иймдээ ч Ерөнхий сайд маань ёстой л мэргэн ухаанаар сонголт хийсэн нь илхэн. Өмнөх онуудын дутуу үлдээсэн ажлын цоорхойг шинэ ЗГ маань нөхөх том үүрэгтэй үлдсэн. Богино хугацаанд шинэчлэл хийх гэж байгаа чадварлаг улс төрчид дөө амжилт хүсьё