“Сэбоцэ” ХХК нь автомашины тос тосол, сэлбэг дугуйн худалдааны салбарт томоохон байр суурийг эзэлдэг өөрийн нэр хүнд, байр сууриа олсон компани юм. Сурталчилгаа нь өдөр бүр явж хүмүүс ч мэддэг болжээ.

 

Тус компанийн хувьцаа эзэмшигч ерөнхий захирал А.Сосорсүрэн 2016 онд харамсалтайгаар нас барсан байдаг. Гэтэл одоо компанийг хэн удирдаад байгаа нь тодорхойгүй байна. Burtgel.mn  дэх нээлттэй мэдээллийн сангаас бүртгэлийг шүүж үзэхэд компанийн хувьцаа эзэмшигч гэдэгт мэдээлэл байхгүй. Харин гүйцэтгэх захирлаар талийгаач А.Сосорсүрэн хэвээр байна.

 

Эндээс “Сэбоцэ” компанийг удирдах эрхгүй хүн хууль бусаар удирдаад үйл ажиллагаа явуулаад байна уу гэсэн хардлага төрж байна. Компанийн утас руу залгахад ч тодорхой мэдээлэл өгөхгүй удирдлагын багтай холбож өгөхийг хүсэхэд “Одоогоор байхгүй байна” гэсэн хариулт өгч байна.

“Сэбоцэ” компанийг хэн удирдаад байна вэ.

Хэн нэг хууль бус этгээд тус компанийн ард нуугдаж үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш биз.

 

 

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин