Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.  Долоогийн даваанд Улсын харцага М.Бадарч Улсын арслан Р.Пүрэвдагваар 7 давж, УЛСЫН ЗААН цолны болзол хангалаа.

Тэрбээр шөвгийн дөрөв болон  үзүүр түрүүнд давах юм бол цолоо ахиалах боломжтой болно. 

Яг одоо наймын даваа буюу шөвгийн дөрөвт  Улсын аварга Н.Батсуурь,  Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага М.Бадарч нар үлдээд байна. 

Бид мэдээлэх болно.