Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан батлагдсан хөтөлбөрийн дагуу 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хязаалан, эрлийз дунд нас, шүдлэн насны морьдын уралдаанаар эхлэх байсан ч хэд хоног үргэлжлэн орсон усан борооны улмаас уралдааны замд эвдэрэл үүсч, хальтиргаатай болсон тул долдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахаар болсон билээ.

Долдугаар сарын 13-ны өдөр
•    Хязаалан насны морьдын уралдаан 
•    Эрлийз дунд насны морьдын уралдаан 
•    Шүдлэн насны морьдын уралдаан тус тус болно.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаан хуваарь ёсоор 07:00-11:00 цагт болох юм.