АНУ руу зугтсан Хонконгийн вирусологич COVID-19-ийн талаарх үнэнийг дэлгэлээ
2020/07/15
АНУ руу зугтаж гарсан, Хонконгийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн вирусологич Ли-Мэн Янь коронавирусийн мэдээллийг зориудаар нуун дарагдуулсан гэж Хятадын төр засгийг буруутгаж байна.
Вирусологич бүсгүй Fox News-т өгсөн ярилцлагадаа “COVID-19-ийн талаарх үнэн”-ийг дэлхий дахинаа илчлэхийг хүсч байна гэжээ.
Ли-Мэн Янь өөрөө COVID-19-ийг судалсан анхны эрдэмтдийн нэг гэнэ. Учир нь тэрбээр ДЭМБ-ын лабораторийн эрдэм шинжилгээний удирдагч, доктор Лео Пунаас А хэлбэрийн уушгины хатгалгаатай төстэй өвчний тохиолдлуудын дээжийг судлах даалгавар авчээ. Хятадын засгийн газар шинэ коронавирусийн аюулын талаар зарлахаасаа ч өмнө мэдэж байсан гэдэгт вирусологич мтгэлтэй байна. Харин энэ салбарын нэртэй шинжээчид олон мянган хүний амь насыг аврах судалгааг тоолгүй орхисон аж.
Хятадын засгийн газар коронавирус хүнээс хүнд халдварладаг гэдгийг 2019 оны 12 дугаар сард л мэдэж байсан ч Хонконг зэрэг гадаадын орнуудын судлаачдыг судалгаандаа оролцуулаагүй гэж Янь баталсан байна. Хятадын эмч нар, эрдэмтэд коронавирусийн талаар дуугарч байснаа гэнэт л амаа хамхиж, өөрсдөөс нь юм асуухгүй байхыг хүсч, харин эрдэмтэн шинжилгээний удирдагч нь улаан шугамыг давахгүй байхыг түүнд анхааруулсан гэнэ. Ингэхгүй бол “асуудал гарч, бүгд үгүй болно” гэж сануулсан аж.
Ли-Мэн Янь: “Би үнэхээр сэтгэлээр унасан, гэхдээ гайхаагүй. Би юу болоод байгааг мэдэж байсан. Яагаад гэвэл ДЭМБ зэрэг олон улсын байгууллагууд, Хятадын засгийн газар, Хятадын Коммунист намд авлига яаж явагддагийг би мэднэ”.
Ли-Мэн Янь түүнчлэн ДЭМБ-ын лабораторийн хамтарсан удирдагч, профессор Малик Пейрис нь энэ нөхцөл байдлыг мэдэж байсан ч ямар ч үйлдэл хийгээгүй гэжээ.
ДЭМБ Ли-Мэн Яний хэлсэн үгийг үгүйсгэж, Пун ч, Пейрис ч энэ байгууллагад шууд ажиллаж байгаагүй гэж мэдэгдсэн байна. АНУ дахь Хятадын ЭСЯ Ли-Мэн Яний талаар юу ч мэдэхгүй гэж Fox News-т мэдээлснээс гадна Бээжинг коронавирусийн дэгдэлтийг хурдан шуурхай, үр дүнтэйгээр намжаасан гэжээ.
Иргэн · 2020/07/15
Урвагч урвагч л байдаг.