Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хаажээ
2020/07/16
Нийслэлд авто замын засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байгаа аж.
Тиймээс иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.
Иймд, иргэд жолооч нар Нарны зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөндөө оролцоно уу.