ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 16-нд дөрвөн лабораторид нийт 438 шинжилгээ хийхэд, 437 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 18 настай, эрэгтэй хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна.

Нийт батлагдсан тохиолдол 262 болсноос 211 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 51 хүний биеийн байдлыг үнэлбэл, 50 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа" гэв.