Нийслэлийн ногоон бүсэд 12 зуслан долдугаар сарын 20-ноос буюу ирэх даваа гаригаас эхлэн үйл ажиллагаагаа явуулна.  Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 2020 онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлжээ.

Үүнээс ес нь Нийслэлийн ногоон бүсийн,  дөрөв зуслан нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангууд юм.

2020 онд “Коронавирус /Ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд илүү анхаарч хяналт үнэлгээг зохион байгуулсан. Зуслан бүр ариутгал хийлгэж халдваргүйжүүлэлтийн бодис, гар ариутгагч, халуун хэмжигч, маск, анхны тусламжийн эм бэлдмэл бэлэн байдлыг сайтар базаасан байна. Хяналт үнэлгээнд хамрагдсан есөн  зуслангаас  найм нь ажиллах боломжтой, нэг зуслан нь ажиллах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Ингээд энэ зун буюу долдугаар сарын 20-оос нийслэлийн ногоон бүсийн болон Төв аймагт байрлалтай 12 зуслан долоон хоногийн хугацаатай 4-5 ээлж авахаар бэлтгэл ажлыг хангах бүртгэл явагдаж эхлээд байна.

Эх сурвалж: www.polit.mn