Амны хаалтанд хар тамхи нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ
2020/07/19
Тагнуулын байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу 2020.07.10-ны өдөр Гашуун Сухайт боомтоор Монгол Улсын иргэн Б мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон.
Тэрээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг амны хаалтны дунд нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлсэн байна.