Ахмад настай иргэнийг орхин явсан автобусны жолоочид хариуцлага тооцов
2020/07/22
Өчигдөр цахим орчинд иргэдийн дунд тарсан зургийн дагуу холбогдох албаныхан хяналт шалтгалт явуулж, тухайн зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцсон байна.
Нийтийн тээврийн жолооч нь автобусны буудал дээр зорчин суух гэж байсан өндөр настныг орхин явсан нь тухайн газар байсан хүмүүсийн бухимдалыг ихээр хүргэсэн бөгөөд энэ үйл явдлыг баримтжуулан авсан зураг нь цахим орчинд ихээр тарсан билээ. Иймээс тус гомдолын дагуу хяналт шалгалтыг түргэн шуурхай явуулж, хариуцлагын арга хэмжээ авчээ.
Тодруулбал, ахмад настай иргэнийг орхиж явсан нийтийн тээврийн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг сануулсан байна.
Иргэд зорчигчид Та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдолоо 7004-4040 утсаар өгч байгаарай.
хи хи · 2020/07/23
Хүн бараг явдаггүй чиглэлд өчнөөн автобус хоосон давхилдаж байх юм. Олон хүн явдаг чиглэлүүдэд цөөн автобус явдаг юм байна лээ. Судалгаа муутай маршрут зохиосон тэнэгүүд ажилладаг салбар юм шиг санагддаг.
Зочин · 2020/07/22
Сайхан бна.эх орон минь бүх асуудалд ингэж хандвал Харанхуй монголд гэрэлтэй мэдээ.
Зочин · 2020/07/22
зочин · 2020/07/22
автобуснууд микронууд замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй байгааг Замын цагдаагийнхан зөвшөөрч зүгээр л явуулдаг. Машин шүргэчихээд зүгээр л яваад өгдөг эргээд олдохгүй
zochin · 2020/07/22
cmart karttai bolsonoor hvnee avah durgui bolson, uilchilgee muudsan.
Otgoo · 2020/07/22
Гэнэт тоормослож аймаар давхидаг мөртлөө бариулаас барьж явалгүй унавал өөрийн чинь буруу.Жолоочид хамаагүй гэсэн утгатай бичиг бүх л автобусанд байдаг шүү.
Зочин · 2020/07/22
Зочин · 2020/07/22
Болж муу хулгайч. Ийм байтугай л юм зөндөө л гардаг ш дээ.Золбин ардчиллаас өмнө " Зорчигч суудалдаа суууж хөдөлгөөний аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа автобус хөдөлнө " гэсэн заалт байдаг байлаа. Одоо энэ заалтыг зөрчиж автобусанд хүн унагаах, юм мөргүүлэх зэрэг зөрчил өдөр тутамдаа гарч байна. Жолооч нарыг сайн торго. Арга хэмжээ ав.