Өнгөрсөн шөнө буюу 2020 оны долдугаар сарын 21-ний шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг, Хөгжим бүжгийн коллежийн зүүн уулзвар хэсэгт авто машины ноцтой осол гарч, нэг машин нь ослын газар шатжээ.

Галын дуудлага  07.22-ны өдрийн 00:04 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Уг дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын албан хаагчид  автозамын зорчих хэсэгт иргэн Б-ын БМВ 320а загварын суудлын автомашин шатаж байсныг  унтраасан аж. 

Одоогоор энэ хэргийг Сүхбаатар дүүргийн тээврийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд ослын дүгнэлт хараахан гараагүй байгаа юм. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр нь хоёр машин мөргөлдсөн даруйдаа гал авалцан шатаж эхэлжээ. Ослоор хүний амь эрсдээгүй аж.

Шөнө оройн цагаар замын хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурдаа тохируулан замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд зөв соёлтой оролцож болзошгүй ослоос сэргийлэхийг замын цагдаагийн газраас анхааруулж байна.