Малчин эмэгтэй мотоциклио асаахдаа аянгад цохиулж нас баржээ
2020/07/25
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Борлог” гэдэг газар долдугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас малчин Б /38 настай, эмэгтэй/ мотоцикл асаах үед аянгад цохиулж нас барсан тухай мэдээллийг долдугаар сарын 23-ны өдрийн 21:35 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 23:30 цагт очиж, малчин Б-ийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Зочин · 2020/07/25
Zochin · 2020/07/25
Tenger taaljee gedeg, tengeriin khun