Сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ
2020/07/28
Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэх нь:
- КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
- Есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлууд
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс буюу тогтсон хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг БШУЯ-нд өгчээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр наадмаас өмнө албан ёсоор энэ шийдвэрээр чиглэл өгсөн бөгөөд хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлээ сайтар хангахыг даалгасан юм байна.
Үүнээс гадна сайд Я.Содбаатар ч мөн сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хугацаанд дуусгах үүрэг өгөөд байгаа нь дээрх шийдвэртэй холбоотой хэмээн тайлбар хийж байгаа юм.
Өнөөдөр хуралдах Улсын онцгой комиссын хуралдаанд бэлтгэл ажлыг танилцуулан, хэлэлцсэнээр эцэслэн шийдэх юм байна.
Ganaa · 2020/07/28
Tvrvvchiin EMiin Saadtan" korono tuschwal emchilj chadahgvi shvv bitgii charaltsgaagaad baigaarai "gesensen.Shine Saad ni gaigvi bgaa emchleesei de uwchin garchwal
Хи · 2020/07/28
БОЛЬ БОЛЬ ЯДАРСАН ИРГЭД ЯЛЗАРСАН ТӨР КОРОНООД ЗАЖЛУУЛААД ЦӨӨН МОНГОЛЧУУД УЛААН НОМД ОРТОЛОО УСТАЖ ҮГҮЙ БОЛНО
Зочин · 2020/07/28
ЭРГҮҮ ТЭНЭГ АРДЫН ХҮҮХЭД ӨВДӨХӨД ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ЗОРИУЛЖ ЧАДАХ УУ! ҮГҮЙ Ш ДЭЭ. ЭНГИЙН ИРГЭД ЭНДЭЭД ХОХЬ НЬ БОЛООД ДУУСНА
хүннү · 2020/07/28
1. Хүрэлсүх эмч биш. 2. Covid-19 Хүрэлсүхээс айхгүй, нэг л хяналтаас гарвал дахин баригдахгүй. Австрали улсад одоо сэрүүниы улирал эхэлж байгаатай зэрэгцээд Covid-19- халвар нэмэгдэж байна.
Ub irged · 2020/07/28
Маш мундаг хүн
Баттулга · 2020/07/28
зусланд хүүхдүүд амарч байна... Тэд бол өөрсдийн сайн дурын хэрэг Харин сургууль эхлэх гэдэг бол сайн дурын хэрэг биш тул МАШ ХЯНУУР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ ... Зуслан болон өвдөөд гарсан нөхдийн ар гэр бол туршилт шүү ЦАГ ҮЕИЙН ЮМЫГ ЦАГТ НЬ Л ШИЙД, УРЬДЧИЛАН ЮМ ЯРИХ ХЭРЭГГҮЙ ...