Иргэдийг тусгаарлаж буй “Баянхангай” амралтын газар эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна
2020/07/29
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр Европын улсуудаас 264 иргэнээ өчигдөр татаж авсан билээ. Тус иргэдээс дөрвийг нь коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бол үлдсэнийг нь “Баянхангай” амралтын газар, “Сүнжин гранд”, “Би Жи” зочид буудалд хуваарилан оруулжээ.
Ийнхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 иргэн өчигдөр 12:00 цагийн үед тус амралтын газарт очжээ. Тэдний зарим нь байрлаж буй газрын ариун цэврийн өрөө суултуургүй, эвдэрсэн, өрөөний хана, тааз мөөгөнцөртсөн, чийгтсэн зэргээр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг УОК-т мэдэгдэв.
Тухайн амралтын газар тусгаарлагдахаар очсон иргэн Х-той 20:00 цагийн үед холбогдоход “Одоогийн байдлаар долоон хүн тусгаарлах байрны гадаа үлдлээ. Түрүүхэн бороо ороод, бүгд шалба норсон. Энд өрөөндөө ороогүй Х, Х, О, Б, Г, Ч, И гэх хүмүүс байна. Энд ажиллаж байсан ажилтан нь 2-3 цагийн өмнө яваад, “Та нарыг авчрах арга хэмжээ авна” гэж хэлээд эргэж холбогдсонгүй” гэв. Тэрбээр мөн тус амралтын байранд цэвэрлэсэн, хүн хүлээж авахад бэлэн өрөө алга гэдгийг хэллээ .
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2020/07/29
Очиж архи уудаг газар болхоор Монголчуудаа элэг барьж хашаа хороорхуу модон амбаарыг Амралтын газар гэж нэрлээд байгаан. Энэ амралт нэртэй ийм балиар үмхий үнэртэй хог шээс үнэртсэн газруудыг хаах хэрэгтэй.
Зочин · 2020/07/29
yok · 2020/07/29
bairluulah bairgui naij yundaa xumuus avchiraad bgaa yum be, urdah asuudlaa shiidsenii daraa xunee avchiraach
дүгнэлт · 2020/07/29
соелт хүн төрөлхтөний өмнөөс ичмээр өрөө байна. Ийм амралтын газар байдаг бол хаамаар юм байна. Бас мөнгө авч байж арай ч дээ. Ажил, анхиагүй амралтын газрууд
харамсалтай · 2020/07/29
УОК ынхон ХУВИЙН мөнгөөрөө авч ирсэн юм шиг л аашилж байна. АРАЙ Ч ДЭЭ. багагүй МӨНГӨ ТӨЛЖ БАйхад ийм амралт нэртэй байранд байрлуулах хэрэг байна уу?
үнэн · 2020/07/29
Онцгой штаб иймхэн юмыг шийдээд хүний нутгаас зовж зүдэрч ирсэн иргэдээ аятайхан байлгаж болохгүй юу , тэд нар чинь мөнгийг нь төлж байгаа шүү дээ арай л хүйтэн цэвдэг хандаад байна уу , үхснийх нь онцгой штаб байдан юм б