Монголын Залуучуудын Холбооноос 21 дэхь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Эврика” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн долоо хоногт салбар хуралдаанууд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан юм.

Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Төрийн ордны их танхимд нэгдсэн хуралдаан зохион байгуулагдаж шилдгийн шилдгээ тодруулах гэж байна. Эрдэм шинжилгээний бага хурлыг нийт 800-аад  шилдэг оюутан, сурагчид оролцож, шилдэг илтгэлүүдийг ирж сонирхохоор бүртгүүлжээ.

 

Энэ жилээс МЗХ түрүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг олон нийтэд сурталчлах таниулах, амьдрал дээр хэрэгжих боломж нөхцлийг хайх зэргээр үр дүнг сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажиллах юм. Шалгарсан оролцогчдын бүтээлүүдээр эмхтгэл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн “Эврика”-ийн онцлог нь докторын зэрэг хамгаалсан залуу багшийг оролцуулдаг болохоор шийдсэн бол залуу багшид тавьж буй нэг шаардлага нь 40 нас хүрээгүй байх ёстой ажээ. Өнгөрсөн жилээс эхлэн УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын дарга шилдгүүдтэй хамт оройн зоог барих юм байна.