07 дугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:05 цагт хөөрсөн юм. Тус нислэгээр 165 иргэн өнгөрсөн шөнө 20:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан байна.

Тус транзит нислэгээр 6 улсаас 165 иргэн ирж байгаа бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм