“Covid-19”: Нэг хүн дөрвөн сая төгрөгийн зардал төлж байна
2020/07/30
Монгол Улс дэлхий дахинаа цар тахал дэгдэж хилээ хааснаас хойш 15 мянга орчим иргэнээ агаарын зам болон хилийн боомтоор татсан. Харин одоо арав гаруй мянган хүн эх орондоо ирж чадахгүй байна.
Иргэдийн хувьд УОК-оос тавьж байгаа таван шалгуураас гадна онгоцны тасалбарын үнэ, Монголд ирээд тусгаарлагдах байрны төлбөр гээд хэтэрхий их мөнгө төлж байгаа. МИАТ компанийн тасалбарын үнэ энгийн үеийнхээс өндөр байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл “Covid-19”-ийн үеийн зардал буюу гадаадаас иргэдээ татаж байгаа тусгай үүргийн нислэгийн үнийг судалж үзэхэд Сөүл-Улаанбаатар том хүн 1. 344. 500, хүүхэд 880.500, Франкфурт-Улаанбаатар том хүн 2.884.800, хүүхэд 2.299.700, Америк-Улаанбаатар том хүн 2.285.800 байна. Үүн дээр тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10000 буюу нийт зардал 1.060.000. Харин 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийн төлбөрийг ОБЕГ-т төлж байна. Эндээс тооцож үзвэл нэг хүн дунджаар эх орондоо ирэхийн тулд 3.5-4 сая гаруй төгрөг төлж байна.
Харин тасалбарын үнийг МИАТ компанийн зүгээр тайлбарлахдаа “Өмнө нь жилийн турш хийдэг нислэгүүддээ зардлаа хуваадаг байсан. Одоо бол цөөхөн нислэг явж байгаа учраас нэг нислэгт хамаарах зардал өсөж байгаа юм. Гадаад орнуудын нислэг цөөрсөн учраас нисэх буудлууд дахь газрын үйл ажиллагааны зардал огцом өссөн. Мөн өөрсдийн нисдэггүй чиглэлүүд рүү хийдэг газрын үйл ажиллагааны зардал үнэтэй байдаг. Учир нь тогтмол гэрээгүй, нэг удаагийн гэрээгээр зохицуулагддаг” гэсэн юм. Тус компани нислэгийн зардлаараа онгоцны түлш шатахуун, навигацийн тарифаа төлж, цалингаа тавьж байгаа.Үйл ажиллагааны хувьд алдагдалтай байгаа учраас тийзний үнийг бууруулвал алдагдал улам нэмэгдэнэ. Тиймээс бууруулах боломжгүй гэсэн юм.
УОК-оос тусгаарлах байрны нөөц бололцоог нэмэгдүүлэхээр хувийн хэвшил, зочид буудлуудтай хэлэлцээр хийж тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээ хүлээж аваад буй. Гэвч тусгаарлах байранд байгаа иргэд орчны эрүүл ахуй, хоол, хүнсний асуудлаар гомдол гаргах болсон. Энэ талаараа тусгаарлах байранд байгаа иргэд олон нийтийн сүлжээнд байршуулсаар байна.
Б.Даваадулам
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2020/07/30
манай тусгаарлах хэсэг буудал амралтын газар эмнэлэг гээд маш олон хүмүүс цаг наргүй ажиллаж бга тэдний хөдөлмөрийг хүндлээрэй халдвараас зугтаж ирсэн хүмүүс ухамсартай блдаа яг ярих юм бол эрт хоёр сард эх орондоо ирэх боломж их бсншүү бүх улс орны хил гааль нээлттэй бсн одоо олон юм ярих хэрэггүй шүү ихэнх хүмүүс хоёр сард со болон бусад улсруу монголоо голоод явсан шүү
Зочин · 2020/07/30
Хэнчбиш · 2020/07/30
МИАТ-ын онгоцоор буцах билет нь хүүчинттэй байгаа зорчигч урьд төлсөн билетийн үнэ дээрээ тусгай үүргийн нислэгийн үнийнн зөрүүг нэмж төлөөд ббуцах асуудлыг онцгойкомисс шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн төлбөриийн болоомжтой хүмүүс нь нэмэлт төлбөр төлөөд өндөр зэрэглэлийн өрөөнд тусггаарлагдах, өндөр зэрэглэлийн ресторан(УОК-ооостусгайлан сонгосон) -аас хүргэлтээр хоол аваах зэрэг асууддлыг ч зохиццуулах шаардлага үүсч байгаа юм биш үү?