Салхитын ордын хэрэгт холбогдогчдоос хахууль авсан Шүүгч Б.Сайханцэцэгт 2 жилийн хорих ял оноолоо
2020/07/30
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долоодугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Шүүхээс Шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/ -д зааснаар 2 жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдууллаа.
Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Зочин · 2020/07/31
Хулгайчуудыг боож алах ял огох хэрэгтэй
Зочин · 2020/07/31
Өнөөх Америк руу зуүгтсан боож үхсэн авилгачын хүү авилгач шүүгч тэндээ жаргаж үхлээ юу? Аваад ирэх чадал хүсэл хоёр нь энэ төрд үгүй болтой
Haramsaltai · 2020/07/30
Iim hongon yal ogood bhaar durtai neg ni alban tushaalaa ashiglaj heew neg mongonii too heleel hahuuli awaad bjiidag horwoo yumdaa
Зочин. · 2020/07/30
Шүүгч нарт хахууль дамжуулж өгсөн гэх Б.Пүрэвням яасан бэ?.Мөн залилангийн хэрэг үйлдсэн яллагдагчийн ялын замхруулдаг өмгөөлөгч нарт ямар хариуцлага хүлээлгэх ёстой бэ? Өмгөөлөгч нэртэй биеэ үнэлэгч , авлига дамжуулдаг өмгөөлөгч Б.У нар болиорой
Зочин · 2020/07/30
Манай улс цаазгүй, бас хахууль авсан, улсынхаа баялагийг худалдсан урвагч нарт өгсөн ял нь гэхэд л хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болно, эсвэл ял төдий. ЖДҮ-чид их хурлын гишүүн сайд болно. Үнэн ойлгогдохгүй
Зочин · 2020/07/30
Ардчилал арын хаалга хоёроор мөнч их нүгэл хийж дээ. Одоо одонгуудыг нь хураагаад бушуухан Луусанд нь аваачиж зал
Зочин · 2020/07/30
Элбэгдоржийн бууны гичийнүүдэд яасан бага ял өгдийн
Зочин · 2020/07/30
хахуул авсан хүнд баахан төрийн одон медаль өгч давруулаад юу хийсэн гэж шагнадаг бнаа хахуулд идэгдсэн төр хуульд сөхөрсөн засагтай ард түмэн пм энэ авгай хуулийг уландаа гишгэж тэрнийхээ оронд одон медиалаар энгэрээ цоолж архи хахуул хоёроор доодохоо усалсан янхан бна
Зочин · 2020/07/30
ямар бага ял өгдөг юм үарим нь ичихдээ боож үхсэншд энэ одоо инээгээд сууж бна хэчнээ олон удаа хахуул авсан болдоо