MCS-н гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Л. Элдэв-Очир БНСУ-ын Бусан хотод консулаар очино
2020/07/31
УИХ-ын сэнтийгээс бууж ажилгүй хоцорсон эрхмүүд элдэв томилгоонд хамрагдаж байгаад олон нийт ихээхэн дургүйцэн хүлээж авч байгаа. Жишээ нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж Ерөнхий сайдын зөвлөх, Ө.Энхтүвшин Франц улсад суух элчин сайдаар томилохоор болсон гэх мэтийг дурьдаж болно.
Тэгвэл энэ жагсаалтад мөн УИХ-ын сэнтийгээс буусан Л.Эрдэнэ Очир багтжээ. “MCS” группын үүсгэн байгуулагч түүнийг БНСУ-ын Бусан хотод суух консулаар томилох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.
Л.Элдэв-Очир нь 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын конторт монтёр, мастер, ерөнхий инженер, дарга, 1992-1994 онд “Мон Стар” компанийн захирал, 1996-1998 онд “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал, 1998-2003 онд “Спирт Бал Бурам” компанийн ерөнхий захирал, 2004-2008 онд “Зүүнхараа Трейд” компанийн гүйцэтгэх захирал, 2009-2012 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, 2013-2016 онд “М-Си-Эс Групп”-ийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.
Зочин · 2020/08/01
Энэ МАН -н төрөл садан үр үндэс улам ургасаар яавал таслах вэ. Томилгоо хэтэрлээ жагсаад тэмцэх хэрэгтэй их хурлыг тараая Хятадын өрний оронд эх орноо өгөх нь
ЗОЧИН · 2020/08/01
М-Си-Эс ийн Пусан дахь төлөөлөгч юм уу Монгол Улсын консул юм уу? Энэ судалахаар асуудал шүү.
Иргэн · 2020/08/01
Амташсан хэрээ арван гурав эргэх гэгчээр энэ МАН ч дээ
Түвдэн · 2020/07/31
Төмөр замын ашиг алсдаа гардаг гэдгийг мэдээгүй мал юм байна л даа. Монголыг зөвхөн хэрэглэгч байлгах хятадын бодлогыг дэмждэг хүн
Баатархүү · 2020/07/31
Төмөр зам тавихыг эсэргүүцээд байгаа юм. Алгирхууд болон гаднынхы дохио зангаара явж байгаа хүн дээ.
Баатархүү · 2020/07/31
Эөмөр зам тавихыг эсэргүүцээд байгаа юм. Алгирхууд болон гаднынхы дохио зангаара явж байгаа хүн дээ.
Зочин · 2020/07/31
Иргэн · 2020/07/31
Яагаад энэ хүмүүс ажил хийж болохгүй гэж.