Тусгай нислэгт багтаахын тулд авилга нэхсэн бол АТГ-д хандаарай
2020/08/03
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Авлигатай тэмцэх газарт хандсан байна.
Тэрбээр Улсын онцгой комиссын гишүүдийг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, "иргэдийг тусгай үүргийн нислэгээр авчрахдаа авлига нэхсэн" гэх асуудал цахим орчинд тархах болсон. Иймээс энэ мэдээллийг нягталж, хэрхэн, ямар зарчмаар ажилласан талаараа тодорхой тайлбар ирүүлэхийг хүсчээ. Түүнчлэн, гадаад улсад байгаа иргэд авлигын талаарх мэдээллийг ямар хаягаар хандаж, хүргүүлэх боломжтой талаар нээлттэй мэдээлэхийг хүссэн байна. С.Одонтуяа гишүүний хувьд нэр бүхий эмэгтэй улстөрчидтэй хамтран “Иргэний онцгой комисс” хэмээх сайн дурын байгууллага байгуулан ажиллаж байгаа билээ.
Зочин · 2020/08/05
Тусгай нислэгээр ирж байгаа Иргэд нь очерлож байгаа хүмүүсийн нэртэй тулж бна у гэдэгийг шалагаа
Энэ УИХ-ын эмэгтэйчүүд дотроос ... · 2020/08/03
Одонтуяа. Энэ УИХ-ын эмэгтэйчүүд дотроос ганц гялтайх хүн дээ. Үүнээсээ болоод нөгөө эмэгтэйчүүдийнхээ атаархалд их өртөх биз. Гэхдээ энэ зэргийн юмнаас болоод мохохгүй биз.
монгол хүн · 2020/08/03
НЭМЭХЖАРГАЛ ГАНТУЛГА гэсэн FB дээр тавиад байсан юм...Одоо байхгүй болгосон байгаа...
монгол хүн · 2020/08/03
За Иргэний нисэхээс НЭМЭХЖАРГАЛ ГАНТУЛГА гэдэг хүн л нислэгийн хуваарь болон ирэхийг зохицуулна,холбогдоорой гэсэн акаунт л тавиад байсан даа...АТГ шалгана биз...Одоо устгацан байна лээ...
Зочин · 2020/08/03