“Саруул” хотхоны байранд ээжийнхээ амийг хөнөөгөөд, цонхоор үсэрсэн гэх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэв.

Тэрээр, “Наймдугаар сарын 03-нд 21 цаг 45 минутад байранд гал гарч, хүн нас барлаа гэсэн мэдээлэл ирсэн. Хэргийн газрын үзлэгээр гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан байдалтай олдож, 23 настай эрэгтэй өндрөөс унаж амь насаа алдсан.

-Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэрэг байж болзошгүй гэсэн мэдээлэл бий?

-Хэргийн газрын үзлэгээр нарийн зүйлүүд тогтоогдоно. 46 настай эмэгтэй гаднын нөлөөтэй амь насаа алдсан. Хэрэг эцэслэн батлагдаагүй байхад худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Энэ ноцтой хэрэг юунаас үүдэв гэдгийг шалгаж тогтооно. Ямар ч байсан ноцтой хэрэг үйлдэгдсэн. Тухайн хоёр иргэн нэг гэр бүлийн гишүүд байсан.

-46 настай эмэгтэйн хөл гарыг нь скочдсон байсан гэсэн мэдээлэл гараад байгаа, үнэн үү?

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй.