Х.Одгэрэл: Зургаан сарын дараа миний охины цогцос жалганаас олдоход, цагдаа нар хэргийг хаасан
2020/08/06
Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөлд амьдардаг иргэн Л.Н нь өнгөрөгч нэгдүгээр сарын 20-нд “Дэлгүүрээс нэгж аваад ирье” гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид өмнө мэдээлж байв.
Улмаар охины эцэг эх эл өдрийн маргааш нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар эхэлсэн гэж хэлж болно. Гэвч харамсалтай нь сураггүй алга болсон гэгдээд байсан Л.Н-ын цогцсыг өнгөрөгч зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хүрэл Тогоотын ам” хэмээх жалга бүхий газраас олсон аж. Талийгаачийн цогцсыг анх тухайн орчимд дугуй унаж явсан хүүхэд олж, эцэг эхдээ хэлснээр цагдаагийн албан хаагчид мэджээ. Бид тухайн харамсалтай явдалтай холбогдуулан талийгаач Л.Н-ын ээж Х.Одгэрэлтэй нь утсаар холбогдон зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сарын 5-ны өдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа“Миний охин хүмүүжилтэй, томоотой. Өмнө нь ингэж явах нь битгий хэл аав, ээждээ хэлэлгүйгээр гадуур ч хонож байгаагүй. Ямар нэгэн юм л тохиолдсон байх. Хүний гарт орчих шиг боллоо” хэмээн онцолж байсныг нэхэн сануулъя.
-Талийгаач охиныхоо нас барсныг анх хэзээ мэдсэн бэ?
-Олдсон даруйд нь цагдаагийн байгууллагаас надад утасдаж хэлсэн.
-Охины тань үхэл гадны нөлөөтэй гэж бодож байна уу. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юу?
-Цагдаагаас охиныг маань нас барсныг хэлээд, хэргийг хаасан. Алга болоод олон сар өнгөрсөн учраас хэрэгтнийг олоход хүндрэл учирсан, дээр нь охиныхоо цогцсыг харах үед байгалийн хүчин зүйлсээс шалтгаалах олон зүйлсэд өртсөн байсан учир хэрэгтнийг илрүүлэх боломжгүй болсон байх.
-Танд охиныхоо үхэлд сэжиглэж буй хүн бий юу. Хэргийг хаах болсон шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Яахав дээ, тэгээд угаасаа хүний амь хөнөөсөн, амиар тоглосон хүмүүс сайнаа үзэхгүй шүү дээ. Өнөөдөр амьд мэнд явж байсан ч, маргааш юу тохиолдохыг мэдэхгүй хорвоо хойно. Үйлийн үр гэж эзнээ үргэлж олоод ирдэг гэж боддог. Охиныгоо эсэн мэнд олчих юмсан гэсэндээ ард түмнийхээ өгсөн мэдээ мэдээллээр хайж, энэ Монгол орныг мөн ч их олон тойрсон доо. Одоо охиноо хөдөөлүүлээд, ажил явдлыг нь хийгээд дууссан” гэв.
irgen · 2020/08/07
yu gej orhih ve deee hereg haagdahgui shuu deeeee huuliin baiguullagad huselt garga inged orhino gej ch yu baihav hereg ilruulii gej mongoliin tsagdaa hodloh ym bol ilruulj l taarna .
Зочин · 2020/08/06
Үйлийн үр гэж байдаг бол Монгол гэдэг улсыг мөхөл рүү оруулсан элбэгдорж үхээр, үхэж далд орсон батүүл, манжийн эфүгийн удам бузар хулгайч гончигдорж наахуу, хятадын данжаадын удам Да.ганболд үхээр, төрийн өмчийг устгаж тоног төхөөрөмжүүдийг нь хятад руу зөөсөн гөлөг з.энхболд нарт л хамгийн хатуугаар тусах ёстой доо.
Зочин · 2020/08/06
Яг үнэн энэ хөдөөний хулгайчууд хотын иргэдийн ажлын байр, орон сууц, газар гээд бүгдийг булааж байна. Зайлуул. зайлахгүй гэвэл устга. Муу золбингуудыг.
Зочин · 2020/08/06
Ээ хар өмхий хулгайчуудаа. Хайран охин. Энэ бас л энэ үхэж далд орсон ардчилал, ардчилсан намтай холбоотой. Хүний эрх гэж хуцаад хөдөөнөөс ажилгүй золбин хулгайчуудыг хотоор нэг шавуулаад та нар тэр хотын захаар яваад үзээрэй үзлийн үзлийн өмхий, ха лтар царайлсан хүн алж идэхээс буцахгүй араатан төрхтэй золбингууд архи гударч тамхи татаж үзэн ядсан харц чулуудсан энд тэндгүй холхиж байгаа. Ёстой их харамсаж байна. Хайран охин. Одоо цагдаа дотоодын цэргийнхэн онц байдал зарлаж бичиг баримтын шалгалт явуулж хөдөөний золбингуудыг хотоос хөөж ирсэн газар луу нь зайлуул. Тэгвэл гэмт хэрэг, замын бөглөрөл, агаарын бохирдол, халдварт өвчин хулгай, хүчин зэрэг бүх муу муухай бүхэн алга болно.
Зочин · 2020/08/06
Зочин · 2020/08/06
хэцүү дээ,цагдаа нь хулгайчтайгаа хамтарч ажилладаг байх шүү Монголд,дандаа хулгайч нарынхаа нурууг харуулж гаргачихаад хохирогч нарынхаа нүүрийг ил гаргадаг
irgen · 2020/08/06
mongold hereg ilerdeggui uchir tsagdaa baihiin hereg algoo. tsagdaag oorchloh heregtei. offist suuj avilga avsaar bhad hereg yaj ilreh ve de