Тусгаарлалтанд байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасаар байна
2020/08/06
Тусгаарлагдаж байсан зургаан иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан байна. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж долдугаар сарын 18-ны өдөр архидан согтуурсан зөрчлийг аймгийн Цагдаагийн газар илрүүлжээ.
Мөн Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Х, Б нар долдугаар сарын 22-нд архидан согтуурсан тусгаарлах байрны журам зөрчсөн. Эдгээр зөрчил гаргасан иргэдийг зөрчил болон эрүүгийн хуулийн дагуу шийтгэнэ гэж ЦЕГ-ын хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан мэдээллээ.
Зочин · 2020/08/06
энэ тэдэхийн хулгайч архичингууд ажил хийж чадахгүй хар хүүрнүүд вэ яах гэж ирдэг бнаа ар гэрийн эргэлтийг болих хэрэгтэй яагаад архи оруулаад бдгн 10,000,000 торгох хэрэгтэй