А.Амбасэлмаа: Бидэнд архидан согтуурч, цагдаагийн биед халдах зав байхгүй
2020/08/10
Энэ сарын 4-ний өдөр ХӨСҮТ ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, дэд дарга асан Г.Сүрэнханд, Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Энхбаатар нар ХӨСҮТ ийн байранд архидаж, улмаар хамгаалалтад гарч байсан цагдаагийн алба хаагч тарахыг шаардахад нь зодож биед нь гэмтэл учруулсан гэх мэдээлэл өнөөдөр цахим сайтуудаар гарсан билээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодруулга өгч “Сүүлийн үед миний талаар худал, ташаа мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тархах боллоо. Би учир шалтгааныг нь сайн ойлгохгүй байна. Бидэнд архи ууж, цагдаагийн биед халдаж явах илүү цаг зав байхгүй. Надад унаад зугатах хувийн машин ч байхгүй. Хэвлэлүүдээр гарсан мэдээлэл худал” гэлээ.
Зочин · 2020/08/10
ийм худал юм бичдэг гарууд хүний хөдөлмар үнэлж сураасай ийм насны хүн архи ууж агсам согтуу тавих уу ичиж амьдараач малуудаа хийсэн ажил хэлэх үгтэй хүншүү
Зочин · 2020/08/10
Зочин · 2020/08/10
Зааа завтай л байдаг ш дээ. Юу ч хийхгүй байгаа амьтасад яахаараа завгүй байдын