БНСУ-д ээжтэйгээ эмчлүүлж байсан охин өвчнөө даалгүй өөд болжээ
2020/08/10
Архангай аймгийн Цагаан даваан дээр гарсан аймшигт ослын улмаас нэг гэр бүлийн 7 хүн галд өртөж, дөрөв нас барж, үлдсэн гурвыг нь аврахын тулд хандивын аян эхлүүлсэн байсан билээ.
Ослоос амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо аваад БНСУ-руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан ч охины бүх биеэр нь халдвар тархсан байсан учраас түлэнхийн шархаа даалгүй өнөөдөр /2020.08.10/ өглөө нас барсан харамсалтай мэдээ иржээ.
Дээрх харамсалтай ослын улмаас 5 настай охин, 10 настай хүү, нөхөр, ээж нь өнгөрч, 13 настай охиноо аваад гэрийн эзэгтэй БНСУ-руу явсан байсан юм. Гэвч харамсалтай нь 13 настай охиных нь амь аврагдаж чадсангүй. Одоо О.Цэнгэл гэх эмэгтэй 5 сартай хүүтэйгээ үлджээ.
Аймшигт хагацал үзсэн ээжийн сэтгэл санаа хэцүү байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгч байгаа бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа ажээ.
ХАНДИВЫН ДАНС: Данс эзэмшигчийн нэр: Очбаярын Цэнгэл.
5021715838 -ХААН банк
2205040025-Голомт банк
472008534 -Худалдаа, хөгжлийн банк
Зочин · 2020/08/10
Зочин · 2020/08/10
Ум ма ни бад мэ хум. Ийм аймаар хагацал дахин бүү тохиолдоосой. Өмхий ардчиллаас болж хариуцлхага гэдэг зүйл байхгүй болсноос хамаг муу муухай зүйл гарч байна. Тиймээс үхээрийн ардчиллыг нэн даруй устгах ёстой.
Зочин · 2020/08/10
Тун харамсалтай. Ум сайн амгалан болтугай. Энэ том машин барьдаг хөсрий царайлсан юмнууд бичиг үсэг мэддэг юм уу?. Соц нийгмийн үед ийм том тэрэгний жолооч болохын тулд ямар олон шалгуур хангаж үзлэгт орж байж тэнцдэг байсан вм. Мөнх хариуцлага гэдэг зүйл жинхэнэ утгаараа байж дээ. Харин золбин ардчиллаас болж энэ бүгд устсан байна. Энэ б ол золбин ардчиллыг устгаж хатуу хариуцлагын тогтолцоог нэн даруй бий болгохгүй бол энэнээс ч их эрсдэл бий болж магадгүй. Золбин ардчилал сөнөтүгэй.
Зочин · 2020/08/10
Um mani badmi hum
Зочин · 2020/08/10
Гүн эмгэнэл илэрхийлье · 2020/08/10
Ум мани бад ми хум, ум сайн амгалан болтугай
Irgen · 2020/08/10
Burhan mini gej, iim hagatsal gej baihuu, yostoi uneheer hetsuu yum, Um sain amgalan boltugai
Зочин · 2020/08/10
ЭЭ БУРХАН МИНЬ ЭЭ ИЙМ АЙМААР ХАГАЦАЛ ГЭЖ БАЙХ УУ ЭЛЭГ ЭМТЭРЧ ДУУСЛАА