2020.08.12-ны өдрийн 04.25 цагийн орчимд СХД-ийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь  явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхин явсныг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоолоо.

Иймд иргэд, жолооч та бүхэн зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө орой цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.