Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.16/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 627 хүнээс шинжилгээ авсан. Бүх шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Бүгд энхийг санхиулагчид байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 22 хүн эмчилгээнд байна. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр 08:00 цагт тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй охин төрүүлсэн" гэж ярилаа.