Хууль зүйн ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл сүүлийн үед иргэдийн дунд ихээхэн яригдаж байгаа Үндэснийн хуулийн 6.2 дахь заалтын талаар дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр хэлэхдээ, сүүлийн үед цахим ертөнц, хэвлэл мэдээлэл, зарим нэр бүхий улс төрч оролцож Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад дурдсан төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу гуйвуулах үйл ажиллагаа явагдаж байна. Нэр томьёо, хууль зүйн нэр томьёо цаанаа шинжлэх ухааны маш нарийн үндэстэй. Төр гэдэг нэр томьёо бол бас хоёрдугаар утгаараа улс гэж явдаг. Тэгэхээр төрийн нийтийн өмч гэдэг нь бүх ард түмний хөрөнгө, улсын өмч гэсэн утгаар энэхүү заалтыг Ерөнхийлөгч санаачлаад УИХ баталсан. Үүнд эх орноосоо урваж тэрслэх, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх өчүүхэн төдий асуудал энэ нэр томъёоны цаана байхгүй. Бид үүнийг хаа сайгүй анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай болсныг эрдэмтэн, судлаач, туршлагатай хуульч хүний хувьд хэлж байна.