Хичээлийн шинэ жилийн бэлтгэл байдлыг хангах ажлын хүрээнд нмхг-аас хан-уул дүүргийн төрийн бус өмчийн бяцхан аялагчид, далд уянга, бөндөөлхөн, баясгалант ертөнц, төрийн өмчийн 67 дугаар цэцэрлэгүүдэд коронавируст халдвар /ковид 19/-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн байдал зэрэгт хяналт тавин ажилсан байна.

Мөн  ариутгалын бодисын болон хамгаалах хэрэгслийн иж бүрдлийг бүрдүүлж, цэцэрлэгийн орчинд санамж, зөвлөмж байрлуулан, дотоод хяналтын журам болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд коронавирусын халдварын үед авах арга хэмжээг тусгаж, бэлэн байдлыг хангуулсан эсэхэд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж,шалгалт явуулан, зөвлөмж мэдээллийг өгсөн юм.  

Шалгалтаар бяцхан аялагчид, далд уянга, баясгалант ертөнц, цэцэрлэгүүд ариутгал халдваргүйтгэл хийлгээгүй, цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй зохион байгуулсан, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн коронавируст халдварын цар тахлаас хамаарсан онцгой нөхцөл байдалд хийх дотоод хяналтын төлөвлөгөө боловсруулаагүй, тусгаарлах өрөөний бэлтгэлийг хангалтгүй зохион байгуулсан нийтлэг зөрчлүүд илэрчээ. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд сургууль цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийлгэхийг АНХААРУУЛЛАА.