2013 оны 3-р сраын 1-ны өдрөөс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ.  Хэдийгээр  нийгэмд үгүйлэгдэж байсан хэрэгцээг хангаж байсан ч  зарим зүйл заалт нь хэт “агаарын”  байсан учраас  уг хуулийг  сайжруулах хэрэгтэй гэж О.Баасанхүү гишүүн үзсэн байна.  Тиймээс  УИХ-ын даргад Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байна.  

Уг хуулийн төсөлд  тамхи татаж болох, худалдаалах газрын тоог огцом цөөрүүлэх нь тамхины хууль бус наймаа, чанаргүй, хуурамч тамхи, тамхин бүтээгдэхүүн импортлох, худалдах явдал улам нэмэгдэхэд хүргэж байна. Тиймээс тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгайлсан тасалгаа байх юм. Мөн нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад дотоод орчинд утаат тамхи татахыг хориглохоор тусгасан байна.

А.Баярмаа