Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын  харъяат Батдорж овогтой Ган-Очир нь эхнэр  Н.Х-г эгчийндээ  хонохоор ирэх үед нь хүзүүн тус газарт нь хайчаар хэд хэдэн удаа дүрж  амь насанд нь халдсан хэрэг гарсан байна.   Энэхүү аймшигт хэргийг талийгаачийн эгчийнх нь нүдэн дээр үйлдсэн бөгөөд эгчийг нь мөн хороохыг завдсан байна. 

Б.Ган-Очир нь талийгаачийн хүзүүн тус газар 10 орчим минут хайчны нэг гуя хугартал дүрсэн  бөгөөд өөрөө хэргээ хүлээгээд байгаа юм байна. 

Тэрбээр чадвал голомтоор нь чадахгүй бол нэгийг нь хөнөөнө хэмээн ажлынхандаа хэлж байсан ажээ. 

Энэ хэргийг үйлдсэн  Б.Ган-Очир нь эхнэрийгээ байнга зодож, сэтгэл санааны гүн дарамтад оруулдаг  байсан ажээ. Одоо энэ хэрэг  Баянзүрх дүүргийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа  гэнэ.  

Алуурчин  гэмт хэрэгт  хэрэг үйлдсэндээ  гэмших бус  өөрийгөө хаацайлах гэж оролдож байгаа талаар эх сурвалж мэдээлсэн бөгөөд бид энэ талаар маргааш  эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа