10 настай Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 000 төгрөг хандивлалаа
2020/09/04
Наранбаатарын Содбилэг БЗД-ийн “Төгс дэлгэрэх” ЕБС-ийн 5в ангид сурдаг. Тэрээр цахим хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа хүүхэд, багачуудад зориулан үлгэрийн ном бичиж эхэлжээ.
Өөрийн зохиосон үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалсан байна.
Тэрбээр өнөөдөр номныхоо орлогоос Улсын Онцгой комисст 500 000 төгрөгийг аавын хамт ирж гардууллаа.
Н.Содбилэг хүүгийн зохиосон “Ухаант мэргэн” ном нь 5 боть бөгөөд хоёр нь үлгэрийн, гурав нь комик хэлбэрээр бүтээгдсэн. Үлгэрийн ном нь 9900, комик ном нь 5500 төгрөгөөр худалдаалагддаг гэдгээ энэ үеэр танилцууллаа
ylger saihan! · 2020/09/06
Orkuud bicheheen aichihdag bna s dee!!!argagyi s dee!!tednees deer gedegeen ene jaal hyy hyndetgeltei haryyllaa daa!!!yum hiisen hyn l hojino!harin demii chalchigsad doroitno gedegiig yasan saihan haryylna be?Mongoliin ireedyi hegjin mandah boltygai!!!
Зочин · 2020/09/05