Сэлэнгэ аймгийн Мандал суманд 30 гаруй хүүхэд үдийн хоолондоо хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ
2020/09/08
Энэ сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын III сургуулийн 30 гаруй сурагч үдийн цайнаасаа хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан.
Одоогийн байдлаар 26 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван сурагчийн биеийн байдал хүнд байгаа аж. Сурагчдад гүйлгэх, халуурах, бөөлжих, гэдэс базалж өвдсөн шинж тэмдэг илэрч байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Сурагчдаас бактериологийн шинжилгээ авсан бөгөөд хариу нь маргааш гарах юм.
Зарим эх сурвалжийн ярьснаар тухайн хэргийг орон нутагт нь хав дарахыг оролдсон ч хүүхдүүд нэг дор олноороо хордлого өгч эцэг, эхчүүдийн анхааралд өртснөөр ийн ил болсон гэх нэгэн ч байжээ.