350 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
2020/09/09
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр "Есдүгээр сарын 7, 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал,
Давтан шинжилгээнүүд:
- Наймдугаар сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 113 хүний шинижлгээ,
- Наймдугаар сарын 27, 28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүний шинжилгээ,
- Наймдугаар сарын 20-нд Алтанбулагаар орж ирсэн 45 хүний шинжилгээ,
- Алтанбулагаар орж ирсэн 45 жолоочид мөн халдвар илрээгүй.
- Тусгаарлан ажиглах байранд байгаа 20 хүн,
- Сувилад байгаа 10 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний шинжилгээнд
Тандалтын зорилгоор хийсэн 10 хүний шинжилгээ.
Манай улсад нийт батлагдсан тохиолдол 310 байгаагаас эдгэрсэн 296 байгаа бөгөөд сувиллын ажиглалтад 9, гэрийн ажиглалтад 29 хүн байгаа. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 14 хүний 8-ынх нь биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.
Өчигдөр 22:00 цагт Хонг-Конгоос 261 зорчигч ирсэн. Эдгээр хүний эхний шинжилгээний хариуг маргааш танилцуулна" гэв.
Зочин · 2020/09/09