Гэр бүлийн хоёр иргэний буудан хороосон этгээдийг эрэн сурвалжилж байна
2020/09/10
Өнгөрсөн шөнө буюу 202*09*09- нд Хөвсгөл аймагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг нэгэн сумын нутаг дэвсгэрээс буудуулж нас барсан хоёр хүний цогцос олджээ.
Сумын иргэдийн хэлж буйгаар 23 настай эрэгтэй Б нь гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу руу Сайга маркийн буугаар буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан гэв.
Энэ талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, Сэжигтэн хохирогчидтой ураг төрлийн холбоотой гэсэн мэдээлэл ирээгүй. Хохирогч нь эхнэр, нөхөр байсан. Тухайн хүмүүс хандлангийн асуудлаас болж хоорондоо маргалдсан гэх мэдээлэл байна. Хүний амь хөнөөгөөд зугтсан Б гэх этгээдийг эрэн сурвалжилж байгаа. Тухайн этгээд галт зэвсэгтэй явж байх боломжтой гэлээ.