Мунзуй хочит Г.Нямдорж шоронгоос захидал бичжээ
2014/04/17
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний найз гэгдэх Мунзуй хочит Г.Нямдорж нарын шуугиан өнөөг болтол дуусаагүй байгаа билээ. Мунзуй хочит Г.Нямдорж олон нийтэд хандан Хорих 461 дүгээр ангиас захидал бичсэнийг сийрүүлэн, бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүсэлтээр Монгол Улсын нийт хүн амын дунд хамгийн муу хүн тодруулах уралдаан зарлаад явж байгаа юм байна.
Тэр уралдаанд нь сэтгүүлч нар оролцож “Муу муухайн туйл бол Мунзуй хочит Г.Нямдорж мөн” гэсэн нэгдсэн ойлголтыг хуулийнхан болон нийт ард түмэнд хүргэхээр үзэгний хурцыг барин ажиллаж байгаа бололтой.
Миний бие худал хуурмагийн золиос болоод 461 дүгээр хорих ангийн А-2-8 тоотод хоригдож байхдаа сонин, сэтгүүл үзэх юм. Тэр болгонд Муур багш, хулгайч, худалч, дээрэмчин, эхээс төрөхдөө адгийн шаар байсан л гэх холгүй юм бичээд байна. Би муу хүн байж болно.
Гэхдээ надаас долоон дор амьтан УИХ-ын танхимд “Муур багш” царайлаад сууж байгааг хэлэх гэж хэвлэлд хандлаа.
Намайг Ганбаатарын Нямдорж гэдэг. Дөчин мянгатад хүн болж өссөн гэхэд болно. Багаасаа өнчирч, хатуу ширүүн амьдарлыг өөрийн зориг зүрхээр туулж ирсэн. Надад алдсан алдаа бий.
Гэхдээ түмэн олны өмнө хийсэн алдаа байхгүй. Харин өөрөө өөрийгөө шорон руу чирсэн алдаа бий. Миний бие дунд сургуулиа дүүргэлгүй хүүхэдтэй болж АНУ руу зугтааж байсангүй. АНУ-д хүн зодож, хар тамга даруулж байсангүй. Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй,
Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хүчиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмений хүүхдэд атаархаж зодож нүдэж, толгой дээр нь шээж байсангүй. Бугын зуулт гэдэг хачин зүйл хүртэл хармаалж, эмэгтэй хүнийг тарчлааж байсангүй.
Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж явсангүй. Миний бие олон зүйлийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм худал хэлж чадахгүй. Нэг танхимд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар муухай зүйл бодож ч чадахгүй.
Ганбаатарын Нямдорж миний бие эхээс төрөхдөө галт тэргээр дүүрэн алт зэс, нүүрс өвлөж төрөөгүй. Гадаад улс оронд хаус худалдан авч, Монгол Улсад нисдэг тэргээр зугаацах бэл бинчинтэй биш. Хэвлэл болгонд хаалтын гэрээ хийж чадахгүй, бас дуртай үедээ бусад руу та бүхнийг дайруулж чадахгүй. Дээд тэнгэрээс заяатай гэж өөрийгөө боддог луйварчид хэвлэлийнхэн крантны ус шиг элбэг мөнгөнөөсөө хэвлэлд утгаж өгдөг биз.
Би Н.Номтойбаярт итгэдэг байсан. Миний найз юм байна. Эр улс нөхөрлөж явна гэж боддог байв. Гэтэл тэр бааранд хүн хутгалчихаад надруу чихсэн. Олон арван гэрчтэй юм чинь хуулийнхан үнэн зөвөөр шийднэ биз гээд хаячихсан.
Гэтэл сүүлдээ би буруутаад эхэлсэн. Намайг эхлээд “Догшин авирласан” гэж буруутгасан. Бухимдсан хүн хашгичсан байж таарна.Н.Номтойбаяр ч гэсэн хамаг муу муухай хараал урсгаад хутга барин дайрсан биз дээ.
Миний найзыг хутгалсан Н.Номтойбаярын өмнө хууль хүчгүйдсэн. Хууль “үйлдвэрлэдэг” болохоор хууль биелүүлдэггүй байж таарах уу. Сүүлдээ бүр гэрч байх ёстой миний бие гэмтэн болох дээрээ тулаад байна.
Прокурорын газраас Н.Номтойбаяр бид хоёрт эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. “Гарьд Магнай” кинон дээр “Бүгдээрээ харлаа, үзлээ. Үүнээс илүү яах юм бэ” гэдэг шиг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэдгийг хуулийнхан сайн мэдэж байгаа шүү дээ.
Миний бие хэвлэл мэдээллийг маш шуурхай ажилладаг гэдгийг мэдсэн. Намайг 461 дүгээр анги руу ачигдах гэж байхад “Мунзуй” Нямдорж мөрийтэй тоглож байгаад баригдлаа. Машинаас нь хар тамхи гарлаа” гээд бичсэн. Тийм зүйл гарна гэж мэдэж байсан хэрэг үү.
Юу болсон бэ гэвэл DHL ресторанд намайг очиход хэдэн залуу гурав хоног дээрээ байцгааж байна гээд пиво ууж суусан. Мөрийтэй тоглоом тоглоогүй байсан. Гэтэл сүр сархийгээд цагдаагийнхан ороод ирсэн.
Шууд л машин тэрэг нэгжинэ гэхээр нь миний бие “Цагдаа нараа гар хуруугаа сайн харуулаарай. Янз бүрийн юм шургуулж орхив” гээд гар чийдэн тусгаад гэрч дуудсан. Миний бие ингэж ажилласны дүнд хар тамхи, буу зэвсэг гараагүй. Яагаад хэвлэлийнхэн хар тамхи, буу зэвсэг олдсон мэтээр буруу мэдээлэл тараав. Хэн худал мэдээ өгөв гэдэг нь сонин байна.
Намайг цагдаад баригдангуут яасан их муулав. Ингэж муулахад байгалийн баялаг, эрдэнийн хувь хишиг тараасан юм биз гэж хардахад хүрсэн юм. Миний бие гэнэт цагдаа ирсэн, машин нэгжсэн, мэдээлэл гарсан зэргээс харахад зохион байгуулалттай гэдэг нь тодорхой байлаа гэж.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан хэргийг саармагжуулах гэсэн арга хэмжээ байсан. Монгол Улсын шүүх засаглал бид хоёр Эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бол хурдан шийдээд өгөөч.
Миний бие нэрээ цэвэрлэж авмаар байна. Н.Номтойбаяр гэдэг хүн холбогдсоноос хойш эцэг эхээс заяасан нэрээ хүртэл мартав. Нохой, муур болон хувирав. УИХ-ын гишүүн бол хүн, би нохой юм уу. Мөнгөтэй хүнд хууль үйлчилэхээ байсан гэдэг нь үнэн.
Надаас гадна 5-6 хүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэргийн талаар мэдээлсэн. Хэн ч тоож шалгаагүй. АТГ, ЦЕГ-ын ажилтнууд “Хэвлэлд гарсан мэдээллийн мөрөөр шалгахад” гээд сүрхий ярьдаг юм билээ.
Тэр лав худлаа юм билээ. Надад өөрийгөө өмөөрөхөд төлдөг мөнгө төгрөг алга. Гэхдээ энэ байшин нурчихгүй бол байж л байна. Хуулийн нөхдөөс “Ямар учраас намайг шалгаад байна гэхээр “Дээрээс” гэх юм. Дээр гэдэг нь юу юм бэ. Прокурор, цагдаагийнхан хүртэл дээрээс чиг авна гэх юм. Би энд ирээд нэг сар болж байна. Гэхдээ нэг юманд дургүй хүрээд байна. Энд байгаа хүмүүсээс, надаас муу нөхөд “Дээр” байгаад бухимдах юм.
Хүчин хийдэг, хүн элбэдэг, баавгайн бамбарууш бууддаг нөхөд хажуу өрөөнд байвал тайвшрах байлаа гэж. Би эхнэртэй, “ааваа” гээд гүйгээд ирдэг үр хүүхэдтэй хүн. Түүнээс биш хүүхдээ хаяад зугтаадаг “новш” биш. Би амьдралд хайртай хүн. Гэр бүлээ тэжээх гэж зүтгэж яваа та нарын адил эр хүн.
Өглөө босоод яаж хүн зодох вэ, хүчин хийх вэ, сайд дарга болж “Муусайн гуйлагчингуудын дээрээс шээх вэ” гэж боддог адгийн шаар биш. Түүнд эцэг эхээ асрах, гэр бүлээ тэжээх хэрэг алга.
Намайг хүн биш гэж нотлох гэж байгаа та бүхний ажил амжилттай хэрэгжсэн гэдгийг хэлье. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн телевиз, радио, сонин, сайттай хүн.
Түүнээс гадна “хар” хэнээс авахуулаад таны төлөө зүрхээ өгөхөд бэлэн хэвлэлийн “Матрасовууд”-тай шүү дээ. Цохиод авахаас илүү хэвлэлийн дайралт хэцүү байдаг юм байна. Үүнийг чинь мэдэрлээ. Дайн тулаанд хэрэгтэй гээд зэвсэг бэлдээд байсны учрыг сая л ойлгов.
Намайг шүүрэн шанага шиг хэвлэлээр буудсан эрхэм гишүүний сэтгэл өөдрөг байх болтугай. Гэхдээ бид хоёр шүүх дээр уулзах байлгүй дээ. Тэр үед таньд хайртай, өмнөөс нь уурладаг, бухимддаг, хэвлэлүүд бас л над руу дайрах байх. Гэхдээ би бууж өгдөг хүн биш. Тэр тусмаа надаас муу хүний өмнө бол тэр сайдын хэлсэнчлэн “Үгүй л гэнэ дээ”
461 дүгээр хорих ангид цагдан хоригдож буй Ганбаатарын Нямдорж
2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд

Зочин · 2014/04/19
Энэ ****** ********аар толгой дээрээ шээлгэдэг яамар арчаагүй амьтан бэ тэхийхаа оронд алуулчихсан дээр
Зочин · 2014/04/19
Яаандаа номтой минь аавынд орвол эр хүншигл байгаарай ****** яавхаар яаа билээ хөлтэй бол хөлтэй гартай бол гартай шдээ
Зочин · 2014/04/19
Nomtoibayar gj ene nuhriig zongodog ni buruu bsan bhgui yudaa. Hogiin ***** bsn bishuu...
зочин · 2014/04/18
Хууль ёс гэж байна уу энэ хүн ингээд цаа****** шорон руу бүр явах юм байналдаа, хамгаалж өмгөөлөх юмсан чадал тэнхээтэй бол ерөнхийлөгч, хуулийн сайд нарт ил захидал бичиж өргөдөл гаргаачэээ та Нямдоржоо
Зочин · 2014/04/18
****** нэртэй амьдарсанаас сайн нэртэй үхсэн нь дээр гэдэгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. биднийг үгүй болоход нэр минь л үлдэнэ. үнэхээр алдсан бол эр хүн шиг зоригтойгоор хүлээгээд үйлээ даадаг байх хэрэгтэй.
Зочин · 2014/04/18
Nyam dorj snorongoos amid garxuu
Зочин · 2014/04/18
Энэ хэрэгт сайд ч жулдана. Сайд Нямтайшираас бага money-тай ш тээ. Монгол улсад money-тай л бол юуг ч ялж болно
Зочин · 2014/04/18
Үнэн үгээ бичжээ. Тэмүжин сайдыг юу хийхийг харцгаая. Алдаж онож явсан хүний үнэн үг л бна даа. Номтойбаяр ялсан ч дараа нь үйлийн үрээ үүрэх л болнов
Зочин · 2014/04/18
tiim
MONGOL · 2014/04/18
Shudraga baimaar, shudraga amidarmaar, shudraga .........Bas ichdeg baimaar,bas er khun shig baimaar, bas eruul setgenmeer.......
Зочин · 2014/04/18
Гэхдээ надаас долоон дор амьтан УИХ-ын танхимд “Муур багш” царайлаад сууж байгааг хэлэх гэж хэвлэлд хандлаа.Намайг Ганбаатарын Нямдорж гэдэг. Дөчин мянгатад хүн болж өссөн гэхэд болно. Багаасаа өнчирч, хатуу ширүүн амьдарлыг өөрийн зориг зүрхээр туулж ирсэн. Надад алдсан алдаа бий.Гэхдээ түмэн олны өмнө хийсэн алдаа байхгүй. Харин өөрөө өөрийгөө шорон руу чирсэн алдаа бий. Миний бие дунд сургуулиа дүүргэлгүй хүүхэдтэй болж АНУ руу зугтааж байсангүй. АНУ-д хүн зодож, хар ******га даруулж байсангүй. Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй,Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хүчиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмений хүүхдэд атаархаж зодож нүдэж, толгой дээр нь шээж байсангүй. Бугын зуулт гэдэг хачин зүйл хүртэл хармаалж, эмэгтэй хүнийг тарчлааж байсангүй.Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж явсангүй. Миний бие олон зүйлийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм худал хэлж чадахгүй. Нэг танхимд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар ******хай зүйл бодож ч чадахгүй.