Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 дугаар захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 автобусыг ирэх даваа гарагаас явуулахаар болжээ.

Ингэхдээ  35 чиглэлд хүүхдийн автобусыг явуулах бөгөөд  тухайн сургуулиудад чиглэлээ өгч эхэлжээ.  Цаашид илүү өргөжүүлж нийслэл хотоос 200 хүүхдийн автобус авахаар холбогдох байгууллагууд гэрээ хийх бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Энэ жил хүүхдийн автобусны зориулалтаар эхний ээлжний 75 автобус арваннэгдүгээр сард ирэхээр байгаа гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга онцоллоо.