Сум алдаж айлын цонх руу бууджээ
2020/09/17
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Баянзүрх дүүргийн XI хорооны “Хүрхрээ” хотхонд амьдардаг иргэн Э-ийн цонхыг нэвт буудсан хэрэг гарсан байна.
Тухай үед гэрийн эзэн гэртээ байсан ч, азаар суманд өртөөгүй байна. Тэгвэл тус хотхоны оршин суугч 44 настай Г гэгч ангийн зориулалттай ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга-М маркийн буугаар сум алдаж, санамсар болгоомжгүй байдлаасаа болж үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Энэ талаар албаны эх сурвалж тайлбартаа “Иргэн Г нь буугаа шалгаж байгаад, бууны хоолойд нь сум байгааг мэдэлгүй, гохыг нь дарсан байсан” гэжээ.
Зочин · 2020/09/18
буугаа шалгасан юм бол хоолойд нь сум байгааг мэдэхгүй байх уу